Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Хөгжлийн банкны хэрэгт холбогдох 80 хүн, 4 хуулийн этгээдийг яллагдагчаар татжээ

Нийслэлийн Прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна.Мөн аргачлалын 3.1.2.7.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийг Нийслэлийн Прокуророос шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10