Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дотооддоо хэвтэн эмчлүүлэх иргэдээс PCR шаардахгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар энэ сарын 7-ны өдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурч, ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд долоон хоногт халдварын 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас PCR шинжилгээг хийхгүй гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэнгээс тодруулахад “Гадаадад зорчих иргэдэд зориулан PCR шинжилгээ авч байгаа. Харин дотооддоо хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс заавал PCR шинжилгээ шаардахгүй. Энэ талаар өмнө нь мэдээлэхдээ буруу ойлголт төрүүлсэн байна” гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан