Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү одоо ч ухаан ороогүй, бие нь маш хүнд байна.

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан ноцтой хэрэг энэ сарын 8-нд гарсан. Хохирогч хүү ГССҮТ-д ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч буй. Тэгвэл хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрөгч гуравдугаар сарын 8-ны өдрийн 09.40 цагийн үед шалтгаан нь тодорхойгүй бэртэлтэй гурван настай хүүхэд хүргэгдэн ирсэн. Хүүг ирсэн даруйд яаралтай хүлээн авах тасгийн эмч ажилчид үзлэг шинжилгээг хийхэд биеийн байдал нь маш хүнд, хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн бяцралттай, сээр нурууны гуравдугаар нурууны хугаралттай, тархины гэмтэлтэй ирсэнийг эрчим эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд оруулж эмчилгээг хоёр дахь өдрөө хийж байна. Нарийн мэргэжлийн шинжилгээг ЭХЭМҮТ-тэй хамтарч хийсэн. Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа. Биеийн байдал маш хүнд байна. Амьсгалын аппаратанд байгаа. Зүрх судасны дэмжлэгтэй байна гэсэн үг. Цаашдын тавиланг хэлэх боломжгүй. Шаардагдах бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Эмчийн анхан шатны үзлэгээр зодуулсан байх гэж харж байна. Цаашид бусад шинжилгээ оношлогоогоор нарийвчилсан зүйлсийг тогтоох боломжтой" гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан