Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
С.Чинзориг: Иргэдийн эрүүл мэндийн 12 хувь л эмнэлэгтэй холбоотой, бусад нь өөрөөс шалтгаална

С.Чинзориг: Иргэдийн эрүүл мэндийн 12 хувь л эмнэлэгтэй холбоотой, бусад нь өөрөөс шалтгаална

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Шулуухан хэлэхэд, эрүүл мэдийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бага байгаа. Хавдрын эмнэлэг, Зүрх судасны төв, Сүрьеэгийн эмнэлэг, Эрхтэн шилжүүлэх төвтэй болох гээд олон жилд ярьж байгаа. Өнөөдөр барьж чадаагүй л байна. Гэтэл гааль, татвар, цагдаа, тагнуулын барилгууд хурдан баригдаж байна. Ийм л хөрөнгө оруулалтын бодлого явж байна. Тиймээс УИХ-ын гишүүд дэмжиж эрүүл мэндийн салбарт хийх хөрөнө оруулалтад бодлогын өөрчлөлт хиймээр байна. 

Хоёрдугаарт, иргэдээ зөв амьдрах арга ухаанд сургах, амьдралын зөв дадал зуршилтай болгох нь чухал байна. Хүний эрүүл мэдийн асуудлын 10-12 хувь нь л эрүүл мэндийн байгууллагатай холбоотой, бусад нь өөртэй чинь холбоотой гэсэн олон улсын судалгааны дүн байдаг" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан