Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
"Оюутан цэрэг" хөтөлбөрт нийслэлээс 1100, орон нутгаас 400 оюутан бүртгэжээ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд явагдсан билээ. Тус хөтөлбөрийн бүртгэлийг E-Mongolia цахим системээр зохион байгуулсан. Харин гуравдугаар сарын 29-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Оюутан цэрэг-2023" хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгож нэмэгдүүлсэн юм. Батлан хамгаалах яамнаас энэ талаар "Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэлт бүргэлтийг гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын гуравныг хүртэл явуулсан. Энэ жил нийслэлээс 1100, орон нутгаас 400 орчим оюутан бүртгүүлсэн. Засгийн газрын шийдвэр оройтож гарсан учраас орон нутаг дахь оюутнуудыг цаасан хэлбэрээр бүртгэсэн. Энэ сарын 8-аас оюутнуудад онолын хичээл орж эхэлнэ” гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан