Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

 2023 онд нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа.

Энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнээс гадна нүхэн гарц, гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний замын тохижилтын цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөсөн.

Эдгээр бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төлөвлөгөө, байршил, өртөг, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцын талаарх мэдээллийг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм.

УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:

-Энэ жилийн хувьд гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд ирэх жилүүдэд энэ тоо нэмэгдээд явна. Түүнчлэн улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд бий.

Тэгэхээр ямар ажлыг хэзээ, хэрхэн хийх вэ, ямар шаардлага тавих вэ зэрэг мэдээлэл гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд дутмаг байдгаас сонгон шалгаруулалтад оролцоход хүндрэл гарч магадгүй. Нөгөө талаас, цар тахлын улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор худалдан авах ажиллагаанд оролцогчдын тоо багасах хандлагатай байна. Тиймээс бид мэдээллээ хүргэх, хуваалцах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

“Эм Ди констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмаржав:

-Манай байгууллага 2016 онд байгуулагдсан, сүүлийн гурван жил орчны тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийслэлд хийх ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, мэдээллээ нээлттэй хүргэдэг болж байгаа нь үнэхээр сайшаалтай хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

"Цагаантолгойн нуур" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Ундрах:

-2017 оноос бид УБЗАА-тай хамтран ажиллаж ирсэн. Мэдээллийг ийнхүү нээлттэй, нэгдсэн байдлаар, хүртээмжтэй хүргэж байгаа нь худалдан авах ажиллагаа, ажил гүйцэтгэлийг илүү хялбар болгоно. Энэ жилийн хувьд гүйцэтгэх ажлуудын талаар эрт танилцуулаад, худалдан авах ажиллагаа эрт эхэлж байгаа нь таалагдаж байна. Ингэж байж сонгон шалгаруулалт, худалдан авалт, бүтээн байгуулалт хурдацтай урагшилна гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан