Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн тав дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Буялгантуяаг сэлгэн томилсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа УИХ-ын чуулганд тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орлоо.

Монгол Улсын Шадар сайд Д.Амарсайхан сайдын тамгыг гардуулан өгч амжилт хүссэн.

Тэрээр, “Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийгмийн даатгалын багц хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нийгмийн халамжийн тухай хууль зэрэг энэ салбарт хүлээгдэж байгаа олон асуудал бий. Хамгийн гол нь нарийн тооцоо судалгаатай, нийгмийн хүлээлтэд нийцсэн, гарах үр дүн цаг хугацааг тодорхойлсон байдлаар Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэй”-г захисан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Буялгантуяа нь 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.

Тэрээр, “Бүтээлч шийдлүүд” ХХК-д хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер, “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх, “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга албан тушаалыг хашиж байсан туршлагатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан