Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн 240 сумд ажиллаа

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра 2023 оны дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа.

Тэрбээр, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы хаваржилт хүндэрсэн, малын зүй бус хорогдол ихтэй Өгийнуур, Төвшрүүлэх сумдад ажиллаж, малчдын амьдрал ахуй, хаваржилтын нөхцөл байдалтай танилцсан байна. 

Өнгөрсөн зун тус аймгийн ихэнх сумдаар зуншлага муу, мал сүрэг тараг тэвээрэг муу авсан, мөн бэлчээрийн гарц муу байсны улмаас малчид хангалттай хадлан тэжээл бэлтгэж чадаагүй. Улмаар, өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихтэй байна.

Өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн 240 сумд болзошгүй эрсдэл, хямралаас урьдчилан сэргийлэх, эрт хариу арга хэмжээ авахаар НҮБ-ын Суурин зохицуулагчийн удирдлага дор Монгол дахь олон улсын байгууллагуудаас бүрдсэн Хүмүүнлэгийн баг нийт 15,000 малчин өрхөд нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж ажилласан юм.

Улсын Онцгой комиссын нөөцөөс малын тэжээлийг хямдралтай олгосноос гадна хүмүүнлэгийн байгууллагууд бэлэн мөнгөн болон эд материалын нийт 3.7 сая ам долларын дэмжлэг олгосон.

Урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэгт тулгуурлан эрт арга хэмжээ авсны үр дүнд 2 сая хүртэл малын хорогдох тооцоолол байсан бол одоогоор 1 сая орчим мал хорогдсон байгаа нь эрт хариу арга хэмжээ авсны үр дүн гэж үзэж байна.

Малчид хэдий өөрсдийн нөөц бололцоогоор хадлан тэжээл бэлтгэх зэргээр хичээсэн ч цагийн хатууд байгалийн бэрхшээлийг даван туулахад хүч мөхөсдөж буйгаа ярьж байлаа.

Тухайлбал, Өгийнуур сумын Дойт багийн малчин Х. Төмөрбаатарынх 200 толгой малынхаа 50 гаруйг нь алдаад байна. Мөн 1000 гаруй толгой малтай байсан малчин Мягмарын нийт малынхаа 70 гаруй хувийг зудын улмаас алджээ.

"Зудын улмаас малчид амьжиргааныхаа эх үүсвэр болсон малаа ихээр хорогдуулсныг хараад сэтгэл өвдөж байна" гэж Тапан Мишра хэлэв. Цаашид аливаа гамшиг бэрхшээлийг даван туулах, сөрөн зогсохын тулд малчдын аливаа цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэхэд анхаарах нь чухал болохыг тэрбээр онцлов.

Малын арьс шир, түүхий эд үнэгүйдэж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүйгээс малчдын амьжиргаа улам доройтож байна. Малын ашиг шим муугаас малчид малын тоог өсгөж, улмаар бэлчээр ихээхэн доройтож байна.

Уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг хадгалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, бэлчээрийг сэргээх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ чанарыг сайжруулах, түүхий эд боловсруулах, ногоон тэжээл тариалах зэргээр малчдын амьжиргааг дэмжихэд шинэ арга барил, инновац технологийн давуу талыг аль болох ашиглахад бодлогын дэмжлэг, бүх талын хамтын ажиллагаа чухал гэж үзэж буйгаа Тапан Мишра орон нутгийн удирдлагатай уулзаж ярилцахдаа онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан