Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Өнөөдөр Үндэсний телевиз мэндэлсэн өдөр
Есдүгээр сарын 27 гэдэг өдрийг хэн хүн, тэр бүрий онцлоод байдаггүй. Уг нь өнөөдрөөс 45 жилийн тэртээ намрын энэ өдөр Монголчууд гэртээ сууж байгаад мэдээллийг дүрсээр үзэж эхэлсэн өдөр л дөө. Монголын Үндэсний телевиз байгуулагдаж, анхны нэвтрүүлгээ цацаж байсан гэсэн үг.
Өнөөдөр гар утас, зөөврийн компьютер, iPone гарчихаад хэн дуртай нь хаа яваа газраа телевиз үзэж, интернетэд холбогдчихоод телевиз байгуулж байсныг нэг их анзаарахгүй, ач холбогдол өгөхгүй л байгаагаас биш 45 жилийн өмнө бол монгол улс, монголчуудын хувьд том дэвшил байсан юм.
Тэр хүртэл мэдээллийг нэг бол уншдаг, эсвэл сонсдог байсан бол мэдрэхүйн хоёр эрхтнээрээ /чих, нүд/ нэгэн зэрэг мэдээлэл хүлээн авна гэдэг хувь хүнийхээ хувьд дэвшил байсан бол мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх гээд тал талын шинэ боломж бий болсноороо улс оронд түүхэн дэвшил байжээ.
45 жилийн өмнө мэдээллийг дүрсээр үзүүлэх атрын анхны шанг татаж байсан Үндэсний телевиз өнөөдөр хоёр сувгаар хоногт 36 цагийн нэвтрүүлэг орон даяар цацаж, өөрийн гэсэн хууль эрхзүйн орчинтой, хараат бус, олон нийтийн үйлчилгээни й байгууллага болоод байна.
Ганц байгууллага, нэг суваг нь ч хүрээгээ тэлсээр өнөөдөр арилжааны 30 шахам телевиз араасаа дагуулан, өөрийнхөө боловсон хүчин, мэргэжилтнүүдээр хөл дээр нь босголцож, өрсөлдөөн бий болгон телевизийн урлагийг монгол орноо хөгжүүлэн явна.
Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн баяр, анхны нэвтрүүлгээ цацсаны нь 45 жилийн ойн өдөр.
Есдүгээр сарын 27 гэдэг өдрийг хэн хүн, тэр бүрий онцлоод байдаггүй. Уг нь өнөөдрөөс 45 жилийн тэртээ намрын энэ өдөр Монголчууд гэртээ сууж байгаад мэдээллийг дүрсээр үзэж эхэлсэн өдөр л дөө. Монголын Үндэсний телевиз байгуулагдаж, анхны нэвтрүүлгээ цацаж байсан гэсэн үг.Өнөөдөр гар утас, зөөврийн компьютер, iPone гарчихаад хэн дуртай нь хаа яваа газраа телевиз үзэж, интернетэд холбогдчихоод телевиз байгуулж байсныг нэг их анзаарахгүй, ач холбогдол өгөхгүй л байгаагаас биш 45 жилийн өмнө бол монгол улс, монголчуудын хувьд том дэвшил байсан юм.
Тэр хүртэл мэдээллийг нэг бол уншдаг, эсвэл сонсдог байсан бол мэдрэхүйн хоёр эрхтнээрээ /чих, нүд/ нэгэн зэрэг мэдээлэл хүлээн авна гэдэг хувь хүнийхээ хувьд дэвшил байсан бол мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх гээд тал талын шинэ боломж бий болсноороо улс оронд түүхэн дэвшил байжээ.
45 жилийн өмнө мэдээллийг дүрсээр үзүүлэх атрын анхны шанг татаж байсан Үндэсний телевиз өнөөдөр хоёр сувгаар хоногт 36 цагийн нэвтрүүлэг орон даяар цацаж, өөрийн гэсэн хууль эрхзүйн орчинтой, хараат бус, олон нийтийн үйлчилгээни й байгууллага болоод байна.
Ганц байгууллага, нэг суваг нь ч хүрээгээ тэлсээр өнөөдөр арилжааны 30 шахам телевиз араасаа дагуулан, өөрийнхөө боловсон хүчин, мэргэжилтнүүдээр хөл дээр нь босголцож, өрсөлдөөн бий болгон телевизийн урлагийг монгол орноо хөгжүүлэн явна.
Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн баяр, анхны нэвтрүүлгээ цацсаны нь 45 жилийн ойн өдөр.
Х.Өлзийбаяр
1 Сэтгэгдэл
DR. ADITY
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction and we await your urgent compliance as our esteem patients are seriously waiting for kidney transplant Regards.
2024.07.15
























