Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Эрт илрүүлэгт нэг сая хүн хамрагдаад байна

Одоогоос жилийн өмнө эхэлсэн улсын хэмжээний эрт илрүүлгийн үзлэгт нэг сая орчим хүн хамрагдсан болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус үзлэгт эрүүл мэндийн даатгал төлөлт хэвийн тохиолдолд хэзээ ч хамрагдах боломжтой. Тодруулбал, Нийслэлийн эрүүл мэндийн газраас "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн. Тус үзлэг энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж дуусна гэдэг ташаа мэдээлэл гарсан. Үзлэг, шинжилгээ цаашид үргэлжлэн хийгдэх учир иргэд хүлээцтэй хандаж, өөрийн боломжид тохируулан эрт илрүүлэгт заавал хамрагдах хэрэгтэй" гэсэн юм.

Иргэдийн зүгээс оочер их, үзлэгийн цаг авахад багадаа хоёр, дээд тал нь хоёр сарын дараах цаг байгааг шүүмжилж байна. Харин албаныхан заавал харьяа өрхийн эмнэлэгт бус хувийн эмнэлэгт ч хандаж үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтойг онцолсон.

Эрүүл мэндийн яам өнгөрсөн жилээс иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нэг сая орчим хүн хамрагдаад буй.

Тус эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаагүй иргэд харьяа өрх болон заасан хувийн эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Үзлэг, оношилгоо дуусаагүй бөгөөд хэвийн үргэлжилж байгаа учир яарах шаардлагагүй аж.

Өнгөрсөн сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 54,5 хувь нь эмэгтэйчүүд. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс зарим тодорхой зохицуулалтуудыг үргэлжлүүлж байгаа гэсэн юм. Тухайлбал, 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харъяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргаад байгаа. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн  бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан