Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэгт оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж өглөө

Баянгол дүүрэг, ХБНГУ-ын Бранденбург мужийн Даме-Шпреевалд хотын Шойнефелд дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн дэмжлэгээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт оношилгоо, эмчилгээний дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг өглөө. 

Тодруулбал, УГТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний төв болон Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг 12 суваг бүхий зүрхний бичлэгийн аппарат, сэргээн засах эмчилгээний поток, УВЧ, ультразвук зэрэг дөрвөн төрлийн 5 ширхэг оношилгоо, эмчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилд дунджаар 313 мянган хүн үйлчлүүлдэг. Үүнээс 192.500 гаруй нь хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 74 хувь нь Улаанбаатар хотынх, тэр дундаа 35 хувь нь Баянгол дүүргийн иргэд байдаг аж.

Тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний төвд өдөрт цахилгаан эмчилгээгээр 200 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй болсноор энэ ачаалал буурах юм. 

 

0

 

0

 

0

 

0

 

0

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан