Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, найман дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд одоогоор 1339 эмч амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс 43 эмч найман дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа.

 0-18 насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулахад 61.5 хувь нь шүд цооролттой гэж бүртгэгдсэн.

Харин Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн 21 эмч улсын хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар 416 мянган хүнд амны хөндийн үзлэг, оношилгоо хийсэн. Үүнээс 366 мянган хүнд шүд цоорох өвчний эмчилгээг хийсэн байна.  2022 оны тавдугаар сард улс орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулахад 61.5 хувь нь шүд цооролттой гэж бүртгэгдсэн.

Дэлхийн дунджаар шүд цоорлын хэмжээ 45 хувьтай байдаг. Харин манайд эрт илрүүлэг болон, шүдний кабинетад үзүүлж буй иргэдийн 90-99 хувь нь шүд цоорлын эмгэгтэй байна. Үүнээс харахад манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас даруй хоёр дахин их байгаа юм. Тиймээс дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн, амны хөдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах шаардлагатай. Мөн 2024 оноос эхлэн ЭМЯ-тай хамтран “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн АШУҮИС-тай хамтран амны хөндийн эрүүл ахуйчийг бодлогоор дэмжин сургах, ерөнхий боловсролын сургуулиуд шүд угаах цагтай болох, сахарын хэрэглээг бууруулж, “Үдийн цай” хөтөлбөрт сүү цагаан идээг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан