Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЖАПАРОВТ БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт өнөөдөр бараалхав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Киргиз хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын адил төстэй талуудаа цаашид Киргиз Улстай хөгжүүлж буй харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж, тогтвортой болгох, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг шинэчлэхээр ажиллаж буй талаар дурдаж, цаашид хоёр улсын нөөц бололцоо, давуу талыг ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, уул урухайн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж байгааг Монголын тал тэмдэглэв.


Хоёр улсын харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд  Монгол Улсаас Киргиз Улсад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох хамтын ажиллагааг бодлогоор дэмжиж хамтран ажиллах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлж, өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард болсон IV хуралдааны үеэр тохиролцсон зүйлсийн хэрэгжилтэд анхаарч ажиллахын төлөө буйгаа талууд илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан