Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Монгол Улс тус хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд хурал эхлэхэд зургаа хоног үлдээд байна. Нийслэлээс “COP17”-ын үндсэн арга хэмжээг зохион байгуулах “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт болон бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр "COP17"-ын хурлын талбайд ажиллаж, нийслэлээс зарласан ажлуудыг гүйцэтгэж буй шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын явц болон захиалагчийн хяналтыг шалгалаа. Мөн ногоон байгууламжийн өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжруулж, үлдсэн ажлуудыг богино хугацаанд чанартай дуусгахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид COP17-оор дамжуулан хүргэх мессежээ гурван үндсэн чиглэлээр харж байна. Нэгдүгээрт, бидэнд өнөөдөр тулгамдаж буй ямар асуудлууд байна, тэдгээрийг олон улсын байгууллага болон бусад оролцогч талуудтай хамтран хэрхэн шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Хоёрдугаарт, улсын төсөв, хөрөнгө зарцуулан олон улсын томоохон хурлыг зохион байгуулж байгаагийн ач холбогдол, үр өгөөжийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэнэ. Гуравдугаарт, Улаанбаатар хот “COP17”-г эх орондоо зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрэх боломжтой вэ гэдгийг олон улсад харуулах зорилготой. Эдгээр зорилго, мессежийг хүргэхэд бидний өдөр тутам хийж байгаа жижиг ажил бүр чухал. Тухайлбал, хоол, хүнсний чанар, логистик, үйлчилгээ болон хурлын дотоод зохион байгуулалт зэрэг бүхий л үйл ажиллагаанаас оролцогчдод Монгол Улс, Улаанбаатар хотын талаарх ойлголт, үнэлэмж бүрдэх учраас ажилдаа хариуцлагатай, анхааралтай хандахыг хүсье” гэв.Хөх бүсэд Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан болно. Өөрөөр хэлбэл, улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлаар албан ёсны хэлэлцээ хийж, нэгдсэн шийдвэрт хүрэх үндсэн талбай юм.Харин Ногоон бүсэд олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, форум, инновац, төсөл, технологийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучууд болон бусад оролцогч талууд өөрсдийн үйл ажиллагаа, санаачилгыг танилцуулах боломжтой.Тус хуралд 100 гаруй орны 8000-10000 орчим зочин, төлөөлөгч оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан