Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесустэй уулза

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус: Монгол Улс цар тахлыг амжилттай давж, иргэдээ эрт илрүүлэгт хамруулж байгаа нь дэлхийд сайн туршлага болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесустэй уулзаж, урилга хүлээн авч манай улсад айлчлал хийж буйд талархал илэрхийллээ.

Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагад “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулатыг богино хугацаанд, эрчимтэй зохион байгуулсны дүнд Монгол Улс цар тахлын дэглэмийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд бүрэн цуцалсан. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын тоо олон улстай харьцуулахад тав дахин бага байгаа. Үүнд ДЭМБ-ийн арга зүйн зөвлөмж, удирдамж, хамтын ажиллагаа чухал байсан гэж Ерөнхий сайд хэлэв. Мөн “Манай улс “Ковид-19”-ийн дараах нөлөөг илрүүлэх зорилгоор эрт илрүүлгийн ажлыг улс орон даяар зохион байгуулж байгаа. Энэ ажилд ДЭМБ дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хүсье. Цар тахлаас манай улсын суралцсан зүйл бол эрүүл мэндийн салбарт бэлэн байдлыг хангах, чадавхижуулах гэдгийг ойлгосон. Энэ тал дээр Засгийн газар анхаарч ажиллаж байгаа” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд “Бээжингийн олимпоор анх уулзаж байсан. Хатуу хөл хориотой, цар тахлын оргил үе байсан. Танай улс энэ үеийг хамтын хүчээр давж гарч чадсан. Миний айлчлалын гол зорилго бол “Ковид-19” цар тахлыг Монголын ард түмэн амжилттай даван туулсанд талархал илэрхийлэх юм. Монгол Улсад цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын хувь дэлхийн дунджаас тав дахин бага байгаа нь Засгийн газрын авч хэрэгжүүлсэн зөв бодлого, арга хэмжээнээс шууд хамааралтай” гэлээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед эрүүл мэндийн салбартаа анхаарахаас гадна эдийн засгаа зэрэгцүүлж авч явсан нь хүндрэлийг богино хугацаанд давахад зөв бодлого болсон гэдгийг онцлов. Монгол Улсын Засгийн газраас цар тахлын дараа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж байгааг дэмжиж буйгаа тэмдэглээд хамтран ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан