Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Орон сууцны 33 барилга нуранги болох уу
Гэм зэмгүй иргэдийнхээ аминд хүрч байж барилгын салбарын булхай, луйвар илэрлээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр бүгд л барилгынхныг муу хэлцгээж байна. Гэхдээ буруутай, зөрүүд цөөн хэдэн нөхрөөс болж ийм байдал үүссэн юм биш. Барилгын салбар нийтээрээ доголдолтой байгаа тухай ярьж буй. Улаанбаатар хотод найм биш 80 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна. Эх орны зүрх нь болсон хот минь ингэтлээ эзэнгүйтсэн байж. Мэргэжлийн хяналтынхан “эрх зүйн орчин муугаас ийм боллоо” гэж биеэ өмгөөлнө. Одоо тэгтэл тэднийгээ нураах ч, байх ч биш болчихоод байна.
Бас л эрх зүйн орчин нь болж өгөхгүйгээс шууд “нураа” гээд зарлигдчихаж болохгүй байгаа аж. Нийслэлийн удирдлагууд “сайн нягталж, шалгаж байж шийдвэр гаргая. Зайлшгүй нураах ёстойг нь л нураая” гэж лүндэн буулгасан. Чухам хэд нь зайлшгүй нураах шаардлагатайд тооцогдохыг бүү мэд. Одоо лавтай, тэдгээр барилгын эзэн нь “минийхийг л битгий нураагаасай” гэж залбирч суугаа биз. Гэхдээ энд нэг зүйл ажиглагдаж байна. Зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа явуулж байсан 79 барилгыг жагсаахад 30 гаруй нь орон сууцных. Эдгээр барилгыг нураах эсэх талаар нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлбэл бас нэлээд хүчтэй мэтгэлцээн болж ч магад. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг НИТХ-ын дарга, агентлагуудын удирдлагуудтай хуралдаад хотын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсэг гаргасан. Удахгүй шинэчлэгдээд, жигдрээд ирэхээрээ яаж шийдэгдэх нь тодорхой болох биз. Хамгийн гол нь, энд хувь хүн, жирийн иргэний захиалгаар барьж буй нь байхад, томоохон хотхон, нэртэй констракшнуудын барилга ч байна. Тэгээд ч зогсохгүй төрийн байгууллага, тухайлбал Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, Гаалийн ерөнхий газар, Батлан хамгаалах яамны захиалгаар баригдаж байгаа нь ч бий. Энэ бүгдэд дээрээс гаргасан тушаал захирамж адил тэгш үйлчлэх үү гэдэг нь сонин.

Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл
ЧД-ийн 9р хорооны нутаг М-Ойл ШТС-ын зүүн талаар дээш өгсдөг зам дээрбарьж бгаа барилгыг нураагаачээ.Дээш өгсдөг замаар 2 машин зөрөх аргагүй болгосон бгаа юм даа, дарга нараа.Яг улаан зам дээр барилга барьдаг Зунжин компанийн захирлыг шийдгээд өгөөчээ барилгаа барих юм бол замыг засаачээ
Хамгийн их уншсан