Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийслэлийн удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн удирдлагууд Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлийн төр засгийн байгууллагад ажиллаж байсан 110 ахмадыг “Хангарьд ордон”-д хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга Д. Баттулга ахмадуудад хандаж, сайн сайхныг хүсэн ерөөгөөд, “АН сонгуульд ялж, хотын удирдлагыг авснаар үе үеийн нийслэлийн удирдлагад ажиллаж байсан ахмадуудтай анх удаа нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. Бидний авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг олон нийт янз бүрээр хүлээн авч байгаа ч цаашдаа эмх цэгцтэй, хуулийн дагуу ажилладаг, шинэчлэгдсэн нийслэл хоттой болохын төлөө ажиллана. Шинэчлэл, хөгжлийн ажилд ахмадууд та бүхний санал, зөвөлгөө үнэ цэнэтэй бөгөөд та бүхнийхээ санал, зөвөлгөөг хүлээн авахад цаг зав гаргах болно” гэдгээ онцолж хэллээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өнөөг хүртэлх хөгжлийн их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн удирдлагууд, ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье. Хүнээ боддог, иргэддээ үйлчилдэг нийслэлтэй болохын төлөө аюулгүй, амгалан тайван аж төрөх байдлыг хангах уламжлалыг сэргээн ажиллана” гээд цаашид нийслэлд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг товч танилцуулж, нийт ахмадууддаа гарын бэлэг гардууллаа. Мөн нийслэлийн ахмадын хорооны ажилд идэвхи зүтгэлтэй оролцож байгаа өндөр настан Л.Жигжидсүрэн, Т.Ноост, Б.Бадрах, У.Аюуш, Б.Ариунаа нарын 5 хүнийг шагнаж урамшуулсан юм. Ахмадуудыг төлөөлж, нийслэл хотын удирдлагаар 3 удаа томилогдон ажиллаж байсан өндөр настан Мөнхжаргал “20 жилийн дараа Нийслэлийн шинэ удирдлагууд нийслэлд сэтгэлгээний шинэчлэлийг авч ирлээ. Замын түгжрэл багасгах, нийтийн тээвэр, тусгай автобусны үйлчилгээг зохицуулах, газрын харилцаа, хот төлөвлөлт, зөвшөөрөлгүй барилгын асуудыг шийдэх зэргээр богино хугацаанд маш их ажил хийж, сэтгэж байна. Агаарын бохирдлын эсрэг гэр хорооллын асуудлыг ийм зоригтой авч ажлаа эхэлж байгаа нь маш зөв эхлэл гэж бодож байна. Бидний санаанд байвч сачий хүрээгүй ажлыг Бат-Үүл маань ийм зоригтойгоор эхэлж байгаад талархаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.” гэж хэллээ. Ахмадад хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөлөө.

0 Сэтгэгдэл