Билгийн

Доллар (USD)

2833.0

Улаанбаатар

+25°C
USD / 3589.0₮
CNY / 501.6₮
KRW / 2.7₮
SEK / 395.8₮
JPY / 25.31₮
RUB / 51.79₮
EUR / 4147.0₮
CHF / 4446.0₮
GBP / 4934.0₮
HKD / 459.4₮
CAD / 2650.0₮
AUD / 2390.0₮
SGD / 2833.0₮
NZD / 2213.0₮
TRY / 94.3₮
USD / 3589.0₮
CNY / 501.6₮
KRW / 2.7₮
SEK / 395.8₮
JPY / 25.31₮
RUB / 51.79₮
EUR / 4147.0₮
CHF / 4446.0₮
GBP / 4934.0₮
HKD / 459.4₮
CAD / 2650.0₮
AUD / 2390.0₮
SGD / 2833.0₮
NZD / 2213.0₮
TRY / 94.3₮
USD / 3589.0₮
CNY / 501.6₮
KRW / 2.7₮
SEK / 395.8₮
JPY / 25.31₮
RUB / 51.79₮
EUR / 4147.0₮
CHF / 4446.0₮
GBP / 4934.0₮
HKD / 459.4₮
CAD / 2650.0₮
AUD / 2390.0₮
SGD / 2833.0₮
NZD / 2213.0₮
TRY / 94.3₮
USD / 3589.0₮
CNY / 501.6₮
KRW / 2.7₮
SEK / 395.8₮
JPY / 25.31₮
RUB / 51.79₮
EUR / 4147.0₮
CHF / 4446.0₮
GBP / 4934.0₮
HKD / 459.4₮
CAD / 2650.0₮
AUD / 2390.0₮
SGD / 2833.0₮
NZD / 2213.0₮
TRY / 94.3₮
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ Б.Наранхишиг жюү жицүгийн Ази тивийн аварга болжээ Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбарыг асаалаа Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглалтад оруулна Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ Б.Наранхишиг жюү жицүгийн Ази тивийн аварга болжээ Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбарыг асаалаа Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглалтад оруулна Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлага алдсан авто замын компаниудыг хар жагсаалтад оруулна

Авто замчид энэ салбарт хөрөнгө оруулалт тогтвортой байх, ажиллагсдын цалин нэмэх, улирлын чанартай ажил учир өвлийн саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, замуудын их засварт төсөв шийдэж өгөх, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай болох зэрэг тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад уламжиллаа. Тухайлбал,  

"Эн Би Си Си" компанийн ерөнхий инженер С.Ганхуяг:

-Би авто замын зөвлөлийн гишүүн. Манай зөвлөл энэ онд байгуулагдсан, 11 гишүүнтэй, авто замын орлого, зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага. Авто замын 23 сан Монгол Улсад байдаг, найман эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг. Өнөөдөр зөвхөн төлбөр хураах цэгийн үйлчилгээний орлого л ил, бусдынх нь далд байдаг. Авто замын засвар, арчлалтад жил бүр 110 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч улсын төсвөөс талыг нь баталж өгдөг.  Замын сангийн орлогыг ил тод болгочихвол энэ 110 тэрбум төгрөгийг бүрэн олох боломжтой.

"Хөвчийн зам" компанийн захирал Ч.Алтанзаяа:

-Зам ашигласны хураамж манай улсад хамгийн бага. Дэлхийн хаана ч 1000-2000 төгрөгөөр зам ашиглахгүй. Төлбөр бага учраас арчлалт муу байна.  Дараагийн асуудал газар чөлөөлүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Хүн бүр амандаа орсон тоо хэлнэ, тохиролцож чадахгүйгээс ажил удааширна. Үүнийг нэг стандартад оруулж өгөх хэрэгтэй байна.

"Ай Си Ти Сайн консалтинг" компанийн захирал С.Очирбат:

-Замын сан, арчлалтын асуудлыг улс төрөөс ангид байлгах ёстой. Улстөрчид авто зам ашиглалтад орууллаа гэдэг, маргаашнаас нь арчлалтыг хариуцах хүн байх ёстой. Ингэхийн тулд шатахууны онцгой албан татварыг замын санд төвлөрүүлж байж арчлалт сайжирна. Өмнө нь хуульд ингэж тусгасан ч Засгийн газар солигдоод өөрчилчихсөн. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол асуудал, маргаан дуусахгүй.

“Классик роуд” ХХК-ийн инженер Л.Батхүү

-Намайг энэ салбарт 10 гаруй жилийн өмнө орж ирж байхад зам ашигласны хураамж, төлбөр бага гээд ярьж байсан. Өнгөрсөн зургадугаар сард манай салбарынхан чуулаад мөн ч энэ тухай ярьцгаалаа.  Нэг асуудлаа ярьсаар олон жил болж байна. Ерөнхий сайдтай уулзсаных арай өөр зүйл ярих хэрэгтэй. Манай салбарт ажиллах хүч дутагдалтай байгаа. Яг үнэндээ, авто замын салбарт дөрвөн сая төгрөг авч ажилласнаас БНСУ-д очиж ажил хийе гэсэн залуус олон болжээ. Замын салбарт ажиллах нөхцөл хүнд. Тиймээс энэ салбарт анхаарч өгөөч гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын санг бие даалгах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгоод “Та бүхэн шийдлээ гаргавал ирэх оны төсөв хэлэлцэх үеэр их засвартай холбоотой төсвийг шийдэж өгье” гэлээ. Мөн “Тендер авчихаад хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулна. Хар жагсаалтад орсон компаниуд төрийн ямар ч худалдан авалтад оролцох эрхгүй. Ажлаа хариуцлагатай хийдэг компаниуд ялгарч үлдэнэ” гэдгийг онцоллоо.

Авто замчид түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга зэргийг зам барихад ашиглаад хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагад шалгуулдаг явдал цөөнгүй гардаг байна. Иймд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа замын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахад сум, орон нутгийн удирдлага дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргана гэлээ. Мөн авто замын сангуудад аудит оруулахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

1 Сэтгэгдэл
өнгөрсөн хойно нь их юм болох юм аа. Аль эрт энэ арга хэмжээг авсан бол өдийд ийм замтай байхгүй л байсан байхдаа. Авилгаа авч шулж, шулж дуусаад сүүлд нь их юм ярих юм
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан