Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ХӨСҮТ: Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгдсэн

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хоногт 40-60 орчим хүн үйлчлүүлж байгаагаас 30 орчим хувь хүн гэдэсний халдварт өвчнөөр хандаж байгаа аж. Тодруулбал, энэ долоо хоногт гэдэсний халдварын 72 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хонгоос 10-аар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Энэ төрлийн халдварт өвчнөөр эмнэлэгт хандаж буй иргэдийн 90 орчим хувь нь гэдэсний цусан суулга өвчнөөр өвчилжээ. Мөн гэдэсний халдварт өвчнөөр ихэвчлэн 0-9 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Улмаар хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор нэмэгдэх болсон байна.

ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд “Бохир гар болон ус, хоолоор дамжин нарийн бүдүүн гэдсэнд халдварлаж гэдэс өвдөх, дотор муухайрах, суулгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүх төрлийн хоол хүнсийг хадгалалтын зөв горимд хадгалж, бүтэн боловсруулж идэх хэрэгтэй. Мөн сургууль цэцэрлэг орохоор эцэг эхийн хараа хяналт алдагддаг. Тиймээс гадуур гараа угаахгүй юм идэх зэргээс хамаарч халдвар гардаг. Мөн гэдэсний нян халдварлах чадвар маш өндөр байдаг тул халдвар илэрсэн тохиолдолд тухайн хүүхдийг түр тусгаарлах хэрэгтэй" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан