Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“НОВАРТИС" ХӨТӨЛБӨРТ БАГТАХ 15 ЕРӨНХИЙ НЭРШЛИЙН ЭМИЙГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

Novartis Access буюу Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр нь халдварт бус өвчлөлийг бага болон дундаас доош орлоготой орнуудад бууруулах зорилготой дэлхийн хэмжээний хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 12 улсад хэрэгжиж байгаагийн нэг  нь Монгол улс юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг үйлдвэрээс гарах зардал болох 1$-ийн үнээр Новартис компаниас  худалдан авч, иргэдэд ЭМД-аас 100% хөнгөлөн үнэгүй олгож байна. ,

Эдгээр эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгдэх бөгөөд 2019 оноос хойш ЭМД-аа тасралтгүй төлсөн иргэн бүр эмчийн заалтаар үнэ төлбөргүй авах боломжтой.

 

Эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хэрхэн 100% хөнгөлүүлэн авах вэ?

- Та бүх шатлалын эмнэлэгт, үүнд өрх, сум, дүүргийн болон гуравдагч шатлалын эмнэлгүүдэд очиж, хурууны хээгээ уншуулан эмийн жор бичүүлэн, мөн уг эмийн зургаан оронтой кодыг бичүүлж авна. Уг кодоор та жор бичүүлсэн эмийнхээ нэг сарын хэрэглээг авах боломжтой. Эм тус бүрд тусад нь код авна гэдгийг бүү мартаарай.

- Та эмийн жор болон зургаан оронтой кодыг хөтөлбөрт уг хамрагдсан эмийн санд авчирч эмээ эрүүл мэндийн даатгалын сангаас 100% хөнгөлүүлэн, ямар нэгэн нэмэлт төлбөр төлөлгүйгээр авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар болон эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ байгуулсан хот, хөдөөгийн нийт 1226 эмийн сангаар эдгээр эмийг олгож байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан