Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
Ерөнхий сайд Архангай аймгийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Ерөнхий сайд Архангай аймгийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт  Архангай аймагт үргэлжилж байна. Энэ үеэрээ тус аймагт шинээр баригдаж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа.

Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25.2 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа юм.  Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.

Одоо үйл ажиллагаа явуулж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн барилга нь 1979 онд ашиглалтад орсон. 160 орны хүчин чадалтай ч өдгөө  200 гаруй ортойгоор лавлагаа  шатлалын эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлж буй.  Аймгийн удирдлагууд цаашид  хуучин нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг  АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэйг байгаа гэв. Тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага өндөр бөгөөд эмч, сувилагчийн харьцаа улсын дунджаар 1:1.2 байдаг бол Архангайд  буюу 1:1.4 байна.

Мөн Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид шинэ суурьшлийн бүс Булганхангай хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, зам талбайн тохижилтын шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Архангай аймаг нийт 60 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулж, Булганхангай -1, 2 хороолол барьж, тохижуулахаар ажиллаж байна. Одоогоор найман байршилд 1500 айлын орон сууцны газар олголт хийгдээд байгаа аж.   Суурьшлын бүсэд нийт 2830 өрхийн 113 мянга гаруй хүн ам оршин суухаар тооцоологдсон ба хотын орон сууцны хангамж 45%-аар нэмэгдэнэ гэж үзжээ. Өнөөгийн байдлаар аймгийн 80 гаруй хувь гэр хорооллын бүс байгаа аж.

Дээрх 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга шинэ суурьшлын бүс дэх эхний бүтээн байгуулалтуудын нэг бөгөөд Булганхангай-2 хороолол энэ оны арван нэгдүгээр  сард ашиглалтад орно. Булганхангай хорооллын эхний 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, Усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, 100 хүүхдийн дотуур байр, аймгийн Онцгой байдлын газар, Багш хөгжлийн төв, аймгийн Прокурорын газар, 600 хүний суудалтай Хөгжимт драмын театр, “Эм Си Эс” ХХК-ий худалдааны агуулахын барилгууд, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хамт баригдаж, 63,2 тэрбумын хөрөнгө оруулалт хийгджээ.

Булганхангай хорооллын автозам, дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэвэр усны байгууламж, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтэц, тохижилтын ажилд нийт 18,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэв. Аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь дулаан хангамж. Дулааны цахилгаан станц нь хувьчлагдсан, 11 уурын зуухыг нэг компани тул шинээр ашиглалтад орж буй аж ахуйн нэгж, амины орон сууц бүхий айл өрхийг хангахад хүндрэл үүсдэг байна. Иймд дулаан хангамжийн асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан