Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2022 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Түүнийг тухайн үед Авлигатай тэмцэх газраас түр саатуулж, цагдан хорьж байв. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв. Хуулийн байгууллагаас түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримтууд олдсон талаар албан эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Н нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн Ц.С нь өөрийн гэр бүлийн гишүүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулан, хууль бусаар мөрдөн мөшгисөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн Г.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Б-ны нэр төрд халдсан, илт худал мэдээллийг цахим сүлжээнд нийтэлж, олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан