Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Томуугийн вакцинд хамрагдсанаар нэг жилийн хугацаанд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болно

Томуугийн вакцинд хамрагдсанаар нэг жилийн хугацаанд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болно

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа.  Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн.

ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.

Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хандлагатай байдаг тул  хүүхдүүдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатайг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас онцоллоо.

НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Дархлаажуулалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд уг бүлэгт 2-5 насны хүүхдүүд, 65-аас дээш насныхан, архаг, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид багтдаг. Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Гэвч 2-5 насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамрагдалт бага байгаа. Учир нь 2-5 насныхныг вакцинжуулалтад хамруулах зөвшөөрлийг эцэг эхчүүдээс нь авдаг. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахаас татгалзаж байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 1.6 хувь нь л дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд бусад хүүхэд нь дархлаажуулалтад хамрагдаагүй гэсэн үг. Дархлаажуулалтад хамрагдсанаар нэг жилийн хугацаанд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болж байгаа юм. Тийм болохоор хүүхдүүдээ томуугийн вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатай” гэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв л гэхэд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 80 ортой бөгөөд нэмэлтээр ор дэлгэж 130 болгоод байна. Тус төвийн халдвар судлаач А.Буянжаргал “Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор одоогоор манай эмнэлэгт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд дахин ор нэмж дэлгэх боломжтой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглэх хандлагатай байна. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудах ёстой. Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлж, амны хаалт зүүлгэх, амин дэмтэй хоол тэжээл өгөх, дулаан хувцаслах, гарын ариун цэврийг сайтар сахиулах, цэгэн массаж хийж өгөх шаардлагатай” гэлээ.

Томуугийн вакцинд хамрагдсанаар нэг жилийн хугацаанд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болно

 

Томуу, томуу төст өвчний идэвхжилийг гурав хуваадаг. Тодруулбал, идэвхжилийн үе шат, алаг цоог үе, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны зүгээс одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжилийн үе шатандаа байгааг тодорхойлжээ. Иймд иргэд дулаан хувцаслаж, шим тэжээл сайтай халуун хоол идэж, сайтар унтаж амрах, томуугийн вакцинд сайн дураар хамрагдан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан