Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
С.ЗОРИГ: БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ
Жилд хоёрхон өдөр монголчууд С.Зориг агсныг дурсдаг болсоор 14 оныг үдлээ. Бараан дурсамж, айдас төрүүлдэг аравдугаар сарын эл өдөр тэрээр бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн хар өдөр.
Монголд Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн С.Зоригийг монголчууд мартах учиргүй. Гэвч эгэл даруу түүний энгийн нэгэн хөшөө тоотойхон удаа цэцгэнд дарагдаж өнждөг. Журмын нөхдийнх нь санасан сэтгэлийн халуун дулаан үг дутагдаад байх шиг. Өдгөө тэрээр амьд сэрүүн байсан бол 50 настай байх байлаа. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн түүний алдарт үг монголчууд бидний дунд брэнд болон үлджээ.
Монголд өөрчлөлт шинэчлэлтийг авчирч Ардчилсан хувьсгалын салхийг сэвэлзүүлсэн хорь гаруйхан настай залуусын магнайд тэр л явсан.
Москвагийн Их сургуулийг философич мэргэжлээр дүүргэж, Монгол Улсын Их сургуулийн магистрант байхдаа энэ их үйл хэрэгт оролцож явсан нь 1989 он. Монгол Ардын Хувьсгалт намын Төв хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад түүний хүчин зүтгэл их байсныг журмын нөхөд нь дурсан ярих дуртай. Энэ их ажлыг эхлүүлж явахдаа тэр 27-хон настай байлаа. Тайван замаар Ардчилсан хувьсгал өрнөж, Монгол Улсад анхны чөлөөт сонгууль явагдаж Улсын Бага хурал байгуулахад анхны гишүүдийн нэгээр С.Зориг сонгогдон ажилласан юм. Үүнээс хойш 1992, 1996 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж сонгогдсон. Бүрэн эрхийнх нь хугацаа дөнгөж талдаа орж байхад 1998 оны аравдугаар сарын 2 хэмээх тэр л хар өдрийг хүртэл олон түмнийхээ төлөө төр түшилцэж явлаа. Тэр л үед түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байсан гэдэг. Ээдрээт олон баримт түүний хэргийг илрүүлэхэд өдий болтол тус нэмрээ өгөөгүй. Олон улсын парламентын холбоо түүний амийг хороосон хэргийг яаралтай шийдэхийг Монгол Улсын эрх баригчдад удаа дараа сануулсаар байсан. Гэвч жил ирэх тусам хэрэг замхарсаар. Түүний амиа алдсан хэргийг илрүүлнэ гэсэн амлалт өгч УИХ-ын сонгуульд ялалт байгуулан дөрвийн дөрвөн жил парламентад суусан гишүүн ч бий. Даанч хэрэг илрэх биш улам улам бүдгэрч байна.
Монголын түүхэнд үеийн үед хэзээ ч балрашгүй гавьяа байгуулсан С.Зориг агсан цэл залуухан 36-хан настай тэр л төрхөөрөө монгол түмнийхээ зүрх сэтгэлд мөнхөрсөн хэвээрээ. Уг нь түүх холдох тусам тодорч, ойртох тусмаа бүдгэрдэг л юм даа.
Жилд хоёрхон өдөр монголчууд С.Зориг агсныг дурсдаг болсоор 14 оныг үдлээ. Бараан дурсамж, айдас төрүүлдэг аравдугаар сарын эл өдөр тэрээр бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн хар өдөр. Монголд Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн С.Зоригийг монголчууд мартах учиргүй. Гэвч эгэл даруу түүний энгийн нэгэн хөшөө тоотойхон удаа цэцгэнд дарагдаж өнждөг. Журмын нөхдийнх нь санасан сэтгэлийн халуун дулаан үг дутагдаад байх шиг. Өдгөө тэрээр амьд сэрүүн байсан бол 50 настай байх байлаа. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн түүний алдарт үг монголчууд бидний дунд брэнд болон үлджээ.

0 Сэтгэгдэл