Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 90 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 90 жилийн ой тохиож байна. Анх 1933 онд “Улсын ариун цэвэр, Бактери шинжилгээний газар” буюу орос хэлээр САНБАК гэж товчлон нэрлэгддэг алба байгуулагдаж эхэлсэн нь одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв юм.

НЭМҮТ-ийн түүхэнд шинжлэх ухаан боловсролын докторын зэрэг хамгаалсан 90 гаруй эрдэмтэн судлаач ажиллан, эрдэм судлалын ажилд хувь нэмрээ оруулж, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 10 гаруй төрөн гарсан байна. Ойг угтаж энэ сарын 7-нд “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд эрдэм шинжилгээний хурал боллоо.

• Тус эрдэм шинжилгээний хурал нь “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛОХ НЬ” сэдвийн хүрээнд 70 гаруй илтгэлээс шалгарч үлдсэн шилдэг 13 илтгэгч нарын дунд өрнөлөө. Тус хурлыг ЭМЯ-ны БТГ судалгаа төлөвлөлтийн хэлтсийн ахлах шинжээч, АУ-ны доктор, Д.Ганзориг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга АУ-ны доктор С.Цэгмид нар чиглүүлэн, шүүгчээр МАУА-ийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, БШУ-ны доктор, профессор Ж.Оюунбилэг, МАУА-ийн гишүүн, БШУ-ны доктор, дэд профессор Ц.Энхжаргал, НЭМҮТ-ийн захирал доктор, дэд профессор С.Өнөрсайхан нар ажиллаж эхний 3 байрыг шалгарууллаа.

• 3-р байрт “Хүнсэнд хэрэглэгдэх тосны чанарыг судалсан дүн” сэдвээр НЭМҮТ-ийн хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба, БУ-ын магистр Т.Ганзориг,

• 2-р байрт "Насанд хүрсэн Монгол хүний гэдэсний сүүн хүчлийн бактерийн зүйлийн бүрдлийн ялгаатай байдал" Н.Туул АШУҮИС, НЭМС-ийн шим тэжээл судлалын тэнхим, БУ-ын магистр

• 1-р байрт "Нээлттэй өгөгдөлд суурилсан орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бий болгох" сэдвээр М.Амарзаяа "Робот системс" ХХК нар эхний 3 байранд шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан