Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Яаралтай тусламжийн тасагт удаан зогсох нь халдвар авах эрсдэлтэй"

Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа учир хариу арга хэмжээ авч байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр /2023.12.12/ мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.ОЮУНЧИМЭГ:

-2023 оны томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхай багийг байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх  орыг дэлгэсэн. ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, харьяа эмнэлгүүдээс нь 120 гаруй орыг  татан авсан.

Арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байгаа.

Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь зөвлөгөө авч өрхийн эмнэлгийн хяналт дор гэртээ эмчлүүлж байна. Энэ сарын 11-ний байдлаар түргэн тусламжийн 1413 дуудлага ирсэн. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483, томуу, томуу төст өвчний 238 дуудлага ирснээс 4.6 хувийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Томуу, томуу төст өвчин, Covid 19 буюу амьсгалын замын халдварт өвчний үед иргэн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа угаах дүрмээ баримтлахыг зөвлөе.

Нярай хүүхэд, ахмад настай хүмүүс болон гэр бүлийн гишүүддээ томуугийн халдвар тараахгүй байх нь чухал. Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хүлээн авах тасагт удаан зогсох нь эрүүл мэндийн байгууллагаас томуугаас өөр төрлийн вирусийн халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс амбулаторийн тасгийг ажиллах цагийг уртасгасан.

Нийслэлийн түргэн тусламжийн 103 утсаар иргэдэд зөвлөгөө өгөх шугамыг нэмэгдүүлээд байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ж.БАЙГАЛМАА:

-Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд  үндсэн таван түвшнээс хоёр дахь буюу идэвхжлийн түвшинд байгаа. Харин Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад дараагийн буюу гурав дахь шатандаа шилжсэн байдалтай байна.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа 8610 үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байгаа юм.

Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан