Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН АМРАЛТЫН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭ

Тус төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны  “Журам, батлах тухай” А/36 тоот тушаалаар батлагдсан “Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах журам”-ын дагуу Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, зарим Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 сарын 01-ны өдрүүдэд авч нэгтгэн  өдөр тутамд Эрүүл мэндийн яаманд хүргүүлэн ажилласан. 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг 2023 оны 12 сарын 28-наас 2024 оны 01.01-ний өдрийн байдлаар нэгтгэн дүгнэхэд:

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭ

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 01-ны шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд нийт 549 эх амаржиж, 549  нярай амьд төрсөн байна. 

Амаржсан эх, нярайн мэдээлэл, 2023.12.28-2024.01.01-ний өдрүүдэд

 

Баярын амралтын өдрүүдэд нас баралтын нийт 97 тохиолдол бүртгэгдсэнээс 60.8 хувь нь эмнэлэгт, 39.2 хувь нь гэртээ нас барсан байна.  

Осол гэмтлийн улмаас нас барсан 19 тохиолдол бүртгэгдсэнээс хөлдөлт, осголтын улмаас нас барсан 5, архины хордлогын шалтгаант 6, хоолны хордлогын шалтгаант 1, бусад ослын улмаас 7 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

 Хүн амын нас баралтын тоо, 2023.12.28-2024.01.01-ний өдрүүдэд

Амбулаторт 48 780 үзлэг хийгдсэний 64.8 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Түргэн тусламжийн 14149 дуудлага хүлээн авч үйлчилснээс 4929 буюу 34.2 хувь нь хүүхэд, 9320 буюу 65.8 хувь нь насанд хүрэгчид байна.

Эмчийн үзлэгийн тоо, 2023.12.28-2024.01.01-ний өдрүүдэд

Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт дунджаар  170 насанд хүрэгч, 136 хүүхэд эмчлүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 56.9 хувь уушгины хатгалгаатай хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 12 сарын 28-аас 01 сарын 01-ний өдрүүдэд нийт 23720 хүн үйлчлүүлсэн. Үүнээс 10536 буюу 44.4 нь насанд хүрэгчид, 13184 буюу 55.6 хувь нь хүүхэд байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн насанд хүрэгчдийн 17.8% (1871), хүүхдийн 4.9% (651) нь осол гэмтлийн шалтгаантай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан