Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Цагдан хорих хугацааг сунгах эсэхийг хугацааг нь тулгаж шийдвэрлэхээ болино

Цагдан хорих хугацааг сунгах эсэхийг хугацааг нь тулгаж шийдвэрлэхээ болино

УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа хугацаа дуусахаас долоогоос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор уг саналыг даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас дөрвөөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж сунгах эсэх шийдвэр гаргах зохицуулалтыг тусгажээ.

Ингэснээр прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналаа хугацаа дуусах өдөр, цагийг тулгаж шүүхэд ирүүлснээс болж шүүхийн практикт хэлэлцүүлгийг товлон зарлах, бусад оролцогчийг дуудан ирүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг явдлыг хязгаарлах ач холбогдолтой гэдгийг уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан