Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн автобусны маршрут, нэмэлт зогсоолын зохион байгуулалтыг мөн хэрэгжүүлнэ.

Иргэд та бүгдийг хувийн автомашинаар зорчихоос аль болох татгалзаж нийтийн тээврийн маршрут, цагийн хуваарь, замын түр зохицуулалтын мэдээллийг урьдчилан авч эдгээр цөөхөн өдрүүдэд зорчих хөдөлгөөнөө төлөвлөхийг зөвлөж байна.

Цөлжилт, ган, газрын доройтол нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилт юм. Энэ асуудлыг хэлэлцэх олон улсын чухал арга хэмжээ болох “СОР17”-ын үеэр дэлхийн анхаарал Улаанбаатар хотод төвлөрнө.

Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан