Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЗООНОЗЫН САЛБАРЫН АЖИЛТНУУДАД ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРЛАА


Засгийн газрын өнөөдөр /2024-01-10/-ийн хуралдаанаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төвүүдэд ажиллагсдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох шийдвэр гаргалаа.
Дэлхийн дахинаа шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний 70 гаруй хувийг  зоонозын халдварт өвчин эзэлж буй бөгөөд сүүлийн жилүүдэд мал, амьтнаас гаралтай зоонозын өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Монгол Улсад зоонозын халдварт 30 гаруй өвчнийг бүртгэж хяналтад авсан ба өвчний тохиолдол, дэгдэлтийн үед хариу арга хэмжээг үндэсний хэмжээнд хариуцан зохион байгуулдаг ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд 400 гаруй эрүүл мэндийн мэргэжилтэн ажилладаг.
Өнгөрсөн онд ЗӨСҮТ-ийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор эмч, мэргэжилтнүүдийн ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг тодорхойлсон.  Энэхүү үнэлгээний дүнг үндэслэн ажлын байрны эрсдэл, онцлог зэргийг харгалзан зарим ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцон уг нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхлэх хугацаанд сар бүр олгох асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газарт оруулан шийдвэрлүүллээ.
Ингэснээр эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа сайжирч, цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан