Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

 


Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар салбарын шилдгүүдийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасан.
Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр шагналаа гардлаа.  



Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан хүмүүст Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр нар гардуулсан юм.



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Увс аймгийн Зүүнговь сумын эмнэлгийн ахлах сувилагч Н.Батлай
“Мон медикал” клиникийн эмнэлгийн ахлах лаборант Н.Энхтайван
Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Ананд Хужирт” сувиллын бага эмч Г.Хандсүрэн



“Алтан гадас” одонгоор
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биеийн тамирын тэнхмийн эрхлэгч Х.Цэрэнвандан
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн арга зүйч Н.Ариунбилэг
ЭЭХХЗГ-ын Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Мөнхтуул
МХХЭМБНХ-ны сургалтын менежер М.Цэнгэлсайхан
УГТЭ-ийн нүдний мэс заслын сувилагч Я.Цээванжид
УГТЭ-ийн Чанарын менежер Ц.Бямбасүрэн
УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоо
УНТЭ-ийн Зүрхний тасгийн ахмад сувилагч Б.Оюун
УНТЭ-ийн Зүрхний тасгийн сувилагч Н.Тунгалаг
УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн дарга С.Янжмаа
УНТЭ-ийн Бөөрний төвийн их эмч Ж.Түвшинбаяр
УНТЭ-ийн их эмч Д.Содгэрэл
УНТЭ-ийн Дүрс оношилгооны техникч Д.Үнэнсайхан
ЭХЭМҮТ-ийн Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн сувилагч Ч.Лхамноржин
“Цэцжин” эмнэлгийн менежер Ж.Оюунцэцэг
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн ахмад сувилагч Б.Нарантуяа
Өвөрхангай аймгийн "Өгөөмөр" сувиллын эмч Б.Өлзийбаяр
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Энхзаяа
Дархан-Уул аймгийн ахмад эмч Г.Бямбадорж
“Хүрээ” амаржих газар ТМЭ-ийн эх баригч Ж.Цэцэгмаа
“Сант Марал” эмнэлгийн сувилагч Д.Гонгоржав
Орхон аймгийн “Жинст эрд” ХХК-ийн эм найруулагч Б.Хорлоо
“Бадаан” эмийн сангийн захирал Д.Эрдэнэцэцэг



Хөдөлмөрийн хүндэт медалиар
“Мед травма” эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч Д.Лхагвасүрэн
УГТЭ-ийн Эрчимт эмчилгээний их эмч Т.Эрдэнэчимэг
"Хүрээ" амаржих газар ТМЭ-ийн цахилгаанчин Д.Түмэндэмбэрэл
"Хүрээ" амаржих газар ТМЭ-ийн асрагч Ч.Оюунчимэг
ЭЭХХЗГ-ын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Номин
ЭХЭМҮТ-ийн ажилтан Г.Энх-Амар
ЭХЭМҮТ-ийн ариутгагч Б.Саранчимэг нарыг тус тус шагнасан байна.































 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан