Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Талийгаач дүүгийнхээ хэргийг шийдүүлэхээр явж байсан эмэгтэй амь насаа алджээ

 

 

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 оны зургаадугаар сард БНСУ-д ажиллаж, амьдарч байсан монгол иргэн бусдад зодуулж, нас барсан хэрэг гарсан.

Тухайн үед Гадаад харилцааны яамнаас “БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод амьдарч байсан иргэнийг гэртээ нас барсан байхад нь олсон. Ар гэрийнхэн нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсний дагуу хэргийг шалгаж байгаа. Яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг Солонгос руу явахад, өмгөөлөгч авахад нь болон чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн" гэдэг мэдээллийг өгч байв.

Гэвч талийгаачийн төрсөн эгч болох А.Болормаа уг хэргийг үнэн зөвөөр шалгаагүй, бусдад зодуулж амь насаа алдсан байхад албаныхан бүрэн шалгаж өгөөгүй тул Гадаад харилцааны яам, Консулын газрынханд гоидолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр талийгаач залуугийн эгч А.Болормаа мөн нас барсан байдалтай олджээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 49 настай, эмэгтэй “Б” нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэх мэдээллийг өгч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан