Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эрээний хилээр зорчигчдыг биедээ авч явах ачаагаа зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ

 

Эрээн хотын гаалийн газар нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ.

БНХАУ-ын Гаалийн хуулийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана.

Биедээ авч явах ачааг гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн энэхүү анхааруулгыг гаргасныг Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлэв. Гэхдээ биедээ авч явах ачааны зохистой хэмжээг тодорхой заагаагүй байна.

Харин Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй гэх мэдээллийн тухайд Монгол Улсын Гаалийн байгууллагаас тодруулахад "БНХАУ, ОХУ-ын гаалийн байгууллагаас гаргасан шийдвэр. Хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрээ ирүүлэх ёстой. Одоогоор ирээгүй байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан