Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
ХСҮТ: Хавдрын 7244 тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн нас барсан

Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2024.01.30/ 2023 оны хавдрын нөхцөл байдлыг танилцууллаа.
ХСҮТ-ийн амбулаторийн үзлэг 2023 онд 146 хувиар өсчээ. Өнгөрсөн 2023 онд гэхэд хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын оношоор нас барсан гэдэг дүн мэдээг эмч мэргэжилтнүүд танилцуулав. Мөн Монгол Улс элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 180 улсаас нэгдүгээр байрт жагсч байна. Монгол Улс нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд, элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар мөн тэргүүлж байгааг эмч нар онцолсон юм.
Өнгөрсөн 2004-2023 оны хугацаан дахь өвчлөлийн үзүүлэлт, нас баралтыг харахад аль аль нь өссөн дүн мэдээ гарчээ.
Нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай. Нас барж байгаа хүмүүс дотроо нэг жил хүрэхгүй байгаа нь нас баралтын 60 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад дөрвөн хувиар буурсан. Өнгөрсөн 2022 онд 66 хувь байсан. Харьцангуй хорт хавдар нь төгс эдгэж, хяналтад байгаа хүмүүс 43.3 хувийг эзэлж байна. Нийт оношлогдсон 7244 хүний 65 хувь нь буюу хожуу үе шатандаа оношлогдсон байна. Энэ жилийн үзүүлэлт таван пунктээр буурсан. Мөн 45-аас дээш насны хүмүүс 85 хувийг эзэлж байна.
0 Сэтгэгдэл




















