Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Л.Гантөмөр: АН иргэдэд хувьцааны ногдол ашгийг нэн даруй олгох ёстой гэсэн байр сууриндаа зогсоно

Иргэд цагаан сараас өмнө "ЭТТ" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг шаардаж байгаа. Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийлжээ.

Л.Гантөмөр: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг өгөх, өгөхгүйн тухай яриа Монгол Улс даяар хий үзэгдэл шиг тэнүүчилж байна. Энэ тухайд Ардчилсан нам хийгээд миний байр суурь маш тодорхой. Нэгэнт л иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг тохиолдолд ногдол ашгаа хүртэх нь зүйн хэрэг. Тус компани 2022 онд 1,5 их наяд, 2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэх. Тиймээс өнгөрсөн оныхыг төдийгүй түүний өмнөх жилийн ашгаас ч иргэдэд олгох ёстой. Энэ бол улстөржүүлэх сэдэв биш. Гэхдээ сонгууль ойртож байгаа учраас хувьцааны ногдол ашиг олгох хугацааг сунжруулж болохгүй гэж бодож байна. Энэ ч утгаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Тусгаар тогтнол" Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар иргэд байгалийн баялгаас хувь хүртдэг болж Засгийн газар биш хөндлөнгийн хараат бус удирдлагатай Үндэсний баялгийн сантай болно. Үр дүнд нь баялгийг улстөрчдийн гараас салгаж, иргэд хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулж, авлига хулгайг устгахад дөхөм болно. Дахин хэлэхэд, Ардчилсан нам иргэдэд хувьцааны ногдол ашгийг нэн даруй олгох ёстой гэсэн байр сууриндаа зогсох болно" гэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан