Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
"Урьдчилсан байдлаар тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж дүгнэсэн"

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.01.31/ Дүнжингаравын уулзварт гарсан ноцтой ослын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Аюултай ачаа тээвэрлэх журмыг Зам, тээврийн хөгжлийн яам баталж өгдөг. Улс, хот хоорондын тээврийг ЗТХЯ хариуцдаг. Хот доторх тээврийг нийслэлээс хариуцдаг. Тэгэхээр хотын төлбөр авах цэгээс гарсан тохиолдолд салбар яам нь хариуцна. Нийт жин нь  44 тонн ачаа тээвэрлэх журамтай. Энэ журмыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, ажиллах ёстой. Салбарын хяналтын газар авто зам, авто тээврийн хяналтаа тавьдаг.

Одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын онцгой комисс хамтран ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарах юм.

Газ тээвэрлэж явсан машин яагаад задарсан эсэх, жолоочийн буруу юу, бусад хүчин зүйл нөлөөлсөн үү гэдгийг ажлын хэсгийнхэн тогтооно. Урьдчилсан байдлаар авсан мэдээллээр тээвэрлэлтийн журмаа зөрчсөн гэж ойлгож байгаа" гэв.

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт /2023.01.24/ ослын талаар мэдээлэл хийсэн. Онцгой байдлын ерөнхий газар галын тархалтыг бууруулж, иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд 600 гаруй алба хаагч, 100 гаруй техник хэрэгсэлтэй ажилласан тухай мэдээлсэн. Тэр үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэхдээ "Ослын улмаас 23 том хүн, 17 хүүхдийг нүүлгэж шилжүүлж, зочид буудалд байрлуулсан. Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан байна. Мөн Түлэнхийн төв, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн 11 том хүн , гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд,  байгалийн шингэрүүлсэн хий ачиж авсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй, давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүссэн гэж дүгнэж байна.

Дэлбэрэлтийн улмаас ОБЕГ-ын Баязүрх дүүргийн 63-р ангийн гурван албан хаагч, энэ осолд өртөж, шидэгдсэн ёмкост өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна.

Гал түймрийн улмаас 30 автомашин шатаж, түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажлыг зохион байгуулж байна" гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан