Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус аймаг өвс тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна. Завхан аймагт ажиллаж буй Шуурхай бүлгээс аймгийн Онцгой байдлын газарт улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгосон 400 тонн тэжээлийг хүргэж өглөө.
Энэ сарын 11-16-нд өдөр шөнийн температурын зөрүүгээс шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн үе үүсэж Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн зуд үүсэх нөхцөл бүрдсэн байна. 45 мянга гаруй мал хорогджээ.
Энэ сарын 18-ны байдлаар  тус аймагт цасны зузаан 1-35,  хунгарын зузаан 18-80, гуу жалгандаа 20-120, хөрний зузаан 2-25, мөсөн бүрхэвчийн зузаан 2-3 см тогтжээ. Мөн энэ сарын 12-17-нд цас орж шуурсны улмаас  орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж, 17 сумын  54 багийн 2,256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээлдээ ирж чадахгүйд хүрчээ.  

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малчид Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаа ч амьжиргааны түвшнийг дээшлүүлэх талаар бодлого хэрэгжүүлэхийг санал болгож байна. Засгийн газар энэ удаад улсын нөөцөд байсан 6000 тонн тэжээл, орон нутгийн нөөцөд байсан 20000 тонн тэжээлийг малчдадаа үнэгүй хүргэж өгч байна. Хоёрдугаар ээлжинд хүчит тэжээлийг хүргэхээр бэлтгэж байна.  Мөн хүнс болон эм тариаг УОК-оос хүргэнэ. Импортын гурил, тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын ирэх ирэх хоногийн хуралдаанаар шийдвэрлэнэ” гэлээ. Засгийн газраас тус аймгийн дөрвөн суманд энэ оны эхний улиралд багтаан туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн. Мөн аймгийн эрүүл мэндийн салбарт автомашин олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Мэдээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан