Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УОК: Сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай

УОК: Сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын III хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар УОК-ын хоёрдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийв.

Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн юм.

Иймд хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Мөн ихэнх сумуудын Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээ шуурхай хүрэхгүй байх асуудал үүсээд байгаа талаар хэлж байлаа.

Иймд зарим сумуудын ЗДТГ-ыг туулах чадвар сайтай автомашинаар хангахаар шийдвэрлэлээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан