Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
"Иргэдийн зээлийн мэдээллийн санд уян хатан зохицуулалт хэрэгтэй"

"Иргэдийн зээлийн мэдээллийн санд уян хатан зохицуулалт хэрэгтэй"

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Монголбанкны мэргэжилтнүүд хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашид хийх ажлын талаар танилцуулав.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар “ Зээлийн мэдээллийн сангийн харилцаа маш чухал бөгөөд одоогийн үйлчилж байгаа банкны  системд  иргэн хэрэглээний зээлээ хугацаандаа төлөөгүй байж байгаад эргэж төлсний дараа иргэн санхүүгийн  харилцаанд орох хаалгыг зургаан жил хаачихдаг. Ингэснээр дахиж банкнаас зээл авах боломжгүй болж байгаа юм. Энэ бол санхүүгийн ял. Тиймээс уян хатан зохицуулалт хэрэгтэй. Харин Хөгжлийн банкнаас зээл авсан, төлөхгүй байгаа, зориулалтын  бусаар ашигласан иргэн,  аж, ахуй нэгжийг хар жагсаалтад оруулах, санхүүгийн  салбарт   харилцаа үүсгэхгүй байх  систем нэвтрүүлэх шаардлагатай. Монголбанкинд зээлийн мэдээллийн сангийн хуулийг  шинэчлэх ажлын хэсэг гарсан байна.  Ажлын хэсэг энэ асуудлыг хуулийн төсөлд  заавал тусгах хэрэгтэй. Ер нь бусад улсад иргэд хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй хэрэглээний зээлээ  төлсөн тохиолдолд хар жагсаалтаас хасаж, муу зээлдэгч гэсэн ангиллаас гардаг жишиг байдаг, бид иргэддээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх ажиллах шаардлагатай” гэлээ.

Харин Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Зээлийн мэдээллийн албаны  үйл ажиллагааг зохицуулах хууль дээр  учруулсан хор хохирол, үр нөлөө харилцан ялгаатай байдлаар бүртгэгдэж, хадгалагддаг байхаар саналаа оруулна”  гэсэн юм.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан