Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Өмхий" мах борлуулсан БНХАУ-ын компанид оноосон ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Эмээлтэд байрлах махны үйлдвэр нь нянгаар бохирдсон “өмхий” мах нийлүүлж байсан гэх хэргээр БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн.

Улмаар, анхан шатны шүүхээс тус компанид 70 сая төгрөгийн торгууль оногдуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилээр хасаж,  шүүгдэгч Чен овогт Бинд 2 зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулшийдвэрлэсэн байдаг. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эм Ди Си Пи” ХХК-д 70.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70.000.000 /далан сая/ төгрөгийн торгох ял оногдуулж,  “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд 2 зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, 

 “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн 5-н хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн,  969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. 

Гэвч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг шүүгдэгч нарын зүгээс эс зөвшөөрч  зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. 

Тэгвэл энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан