Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
С.Чинзориг: Электрон тамхийг утаат тамхитай адилхан онцгой албан татвартай болгоно

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж электрон тамхины зохицуулалтыг нарийвчлан тусгах тухай яриад багагүй хугацаа өнгөрч байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ энэ ажлын явцын талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар бусад яамтай хамтран ажиллаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам төслөө Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрөл олгосон. Одоо татварын асуудлаар Сангийн яамтай зөвшилцөж байгаа. Сангийн яамтай нэгдсэн ойлголтод хүрчихвэл Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулна. Би Эрүүл мэндийн сайдын хувьд электрон тамхийг хатуу хориглохоос илүү утаат тамхитай адилхан онцгой албан татвартай болгох нь чухал гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, утаат тамхитай адилхан худалдан борлуулах тодорхой шалгууртай болгож хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" гэв.

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан