Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Эмийн хэрэглээнийхээ 21 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна

Эмийн хэрэглээнийхээ 21 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна. Сонсголыг түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж, гурван хоног хуралдах юм.

Сонсголд ажиглагчаар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Хажидмаа, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, Япон улсын Канасава үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, Үүдэл эс, дархлаа судлалын тэнхимийн профессор Д.Нямбаяр нар оролцож байгаа юм. Урилгаар сонсголд АТГ, Ерөнхий прокурорын газар, ЦЕГ зэрэг хууль хяналтын байгууллага, ХЭҮК, Үндэсний аудитын газар, Цахим хөгжил, харилцаа холбооны болон Эрүүл мэндийн яам, ГЕГ, ТЕГ, ХХЕГ, ШӨХТГзэрэг төрийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж байна. Үүний хүрээнд хүртээмж, эмийн үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, нотлох баримт, гэрчүүдийн мэдээллийг сонсон, асуулт асууж, хариулт авлаа.

Хянан шалгах түр хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн www.emiinsonsgol.mn, www.parliament.mn цахим хуудас болон шууд утсаар иргэд, олон нийтээс эмийн үнэ, чанар, хүртээмжийн талаар мэдээлэл авчээ. Үүний хүрээнд иргэдээс эдгээр асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугласан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 000 ширхэг цаасан баримт, 85000 ширхэг файл болжээ. Сонсголын үйл ажиллагаанд 11 хянан шалгагч, шинжээч ажиллах бөгөөд тэдний тайлан дүгнэлтэд гурван өдөрт давхардсан тоогоор нийт 150 орчим гэрчийг дуудаж хариулт, тайлбар, мэдүүлэг авах юм байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр Эм зүйн салбарын ерөнхий мэдээллийг шинжээч танилцуулж, хүртээмж, үнэ болон эмийн чанарын талаар иргэн Н.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн Дархлалын олдмол хомсдол болон бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга, мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ж.Даваалхам, нийгэмд үйлчлэх “Наран ижий заяа” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Ариунаа, “Элэгний B, D вирустэй тэмцэгчид” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэрмаа, B, D вирустэй иргэдийн төлөөлөл Б.Буянтогтох, эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн М.Өлзийбаяр, уналт таталттай өвчтөнүүдийн төлөөлөл О.Хонгор, чихрийн шижинтэй өвчтөнүүдийн төлөөлөл Г.Жаргалсайхан нар тайлбар өглөө. 

Манай улс эмийн нийт хэрэглээнийхээ 21 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 79 хувийг нь импортоор авдаг байна.

3 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан