Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРГЭДИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ЗАХИРАГДСАН ТӨРИЙН АЛБАНЫХАН


Баянзүрх дүүргийн газрын албанаас энэ жил иргэдэд хаана газар олгохыг тодруулахаар таван хоног хөөцөлдөж билээ. Даваа гарагт өдөр очиход Нийслэлийн газрын албанд хуралтай учир дарга нь байгаагүй. Мягмар гарагт очтол гадуур болон дотоод ажилтай учраас иргэд хүлээж авдаггүй гэсэн юм. Маргааш нь очиход 11 цагийн үед л дарга ирсэн боловч өглөөний 08:00 цагаас хойш дугаарласан гээд 30 гаруй хүний ард орчихов. Мэргэжил минь өдөр бүр цаг минуттай уралдаж явахыг шаарддаг хойно уур уцаарыг минь хүргээд л авсан. Пүрэв гарагт цагийн хуваарийн дагуу гадуур болон дотоод ажилтай тул баасан гарагийг хүлээхээс өөр аргагүй байсан юм даг.

Иргэдийн амьдралд өдөр бүрийн хэрэгцээ болсон дүүргүүдийн газрын алба, нийгмийн даатгал, татвар, халамжийн хэлтэсийн нийтлэг дүр төрх иймэрхүү байсаар ирсэн.  Мэдээж хэрэг төрийн албан хаагчдад дотоод ажлын шаардлага байсан гэдгийг үгүйсгэхгүй л дээ.  Газрын албаар жишээ авахад гадуур явж газар үзэх, хэмжилт хийх, газрын маргаан шийдвэрлэх, зөрчил дутагдал арилгах, төлбөр барагдуулах гээд  гадуур явах ажил ундардаг хойно. Юутай ч, өнөөдрийг хүртэл иргэд төрийн байгууллагуудын цагийн хуваарьт захирагдаж ажил төрлөө өнөөг хүртэл амжуулсаар ирсэн. Шинэчлэлийн Засгийн газраас иргэдэд төрийн үйлчилгээг нээлттэй байлгана гэсэн амлалтаа биелүүлж дотоод ажлын цагийг хүчингүй болгосон. Ингэснээр эсрэгээрээ иргэдийн цагийн хуваарьт төрийн албаныхан захирагдахаар болцгоосон билээ. Төрийн албаныхан дотоод ажилгүйгээр хэрхэн ажлаа зохицуулж, иргэд ажлын таван өдөрт хүссэн асуудлаа шийдвэрлүүлж байгааг тандлаа. 

Юуны түрүүнд иргэдийн хөлд дарагдаж байдаг Нийслэлийн улсын бүртгэлийн газраар очлоо. Өөрийгөө Х.Цэцэгдэлгэр хэмээн танилцуусан нэгэн эмэгтэй “Дотоод ажил байхгүй болгосон нь үнэхээр иргэдэд хэрэгтэй юм болжээ. Нийслэлийн улсын бүртгэлийн газар мягмар гараг бүр дотоод ажилтай болохоор өчигдөр ирсэнгүй. Гэтэл мягмар гарагт дотоод ажилгүй ажлын өдөр болгочихож. Лавлагаа авах зайлшгүй шаардлага гарчихаад. Мэдсэн бол өчигдөр ирээд авчихдаг байж” гэв.

Мэдээж энэ хүний адилаар ажлаа амжуулсандаа сэтгэл хангалуун яваа иргэн олон байгаа л болов уу. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжих хөдөлгөөнийг зогсоосон тул ачаалал нь бага байгааг ажилтнууд нь хэлсэн юм. Цахим үнэмлэхээ хаясан лавлагаа хаанаас авах вэ, зөрчилтэй регистерийн дугаараа яаж солиулах талаар асууж сурагласан хүмүүс  цөөнгүй байлаа.
 
Уг байгууллагын ажилт­­нууд нь дотоод ажлаа хэрхэн зохион байгуулж байгаа талаар Захиргааны хэлтсийн дарга Н.Ганбаяраас тодрууллаа.   

-Танай байгууллага өмнө нь мягмар гарагт дотоод ажилтай байсан байх нь ээ?
-Тийм ээ. Нийслэлийн улсын бүртгэлийн газар есөн дүүрэгтэй хамт мягмар гарагт дотоод ажилтай байсан. Гэхдээ мягмар гарагийн 08.00-12.00 цаг хүртэл иргэдийг хүлээж аваад цайны цагаас хойш бичиг цаасны ажлаа эмхлэх зэргээр дотоод ажлаа зохицуулдаг байлаа.

-Засгийн газраас дотоод  ажлын өдрийг цуцалсан. Танай ажилтнууд үүнийг хэрхэн зохицуулан ажиллаж байгаа вэ?
-Манайх ажлын таван өдөр цайны цагаас бусад үед иргэдийг хүлээн авдаг. Иргэд ч өдөр бүр хэрэгцээтэй үйлчилгээ авч байгаа болохоор сэтгэл хангалуун байх шиг байна. Мэдээж хэрэг энэ шийдвэртэй холбоотой манай байгууллагын ажлын ачаалал нэмэгдсэн. Дүүргүүдийн дүн бүртгэгч нар манай байгууллагад иргэдийн материалыг өгч, авахын тулд ажлын цагаа тараад ирдэг. Манай ажилтнууд ч дүүргүүдээс материалаа авахын тулд иртэл нь хүлээгээд л суудаг.

-Тэгэхээр бага зэрэг илүү цагаар ажиллаж байгаа юм аа?
-Тийм ээ. Гэхдээ зөвхөн мягмар гарагт уртасгасан цагаар ажиллаж зохицуулалт хийдэг.

-Нэг ажилтанд үйлч­лүүлж буй иргэдийн тоо дунджаар хэд байдаг бол?
-Янз бүр. Хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайран дүүрэг хариуцсан байцаагч нар харьцангуй ачаалалтай байдаг. Иргэдэд бас дутагдал бий. Өглөө 08:00 цагт ажил цуглахад огт хүн ирдэггүй. Тэгээд цайны цаг дөхүүлээд түүнээс хойш оволзчихдог.  

Гадуурхах боломжгүй гадуур ажил

Газрын албаны даргатай уулзах гэж олон хоног явсан учир өмнө нь хаширсан юм болохоор юун түрүүн цахим хуудаснаас нь цагийн хуваарийг сонирхлоо. Хан-Уул дүүргийн газрын албанаас бусад нь цагийн хуваариа өөрчлөөгүй гадуур, дотуур ажилтай гэчихэж. Тэгсэн атлаа цагийн хуваарийн доод талд өөрчлөлт гарвал тухай бүрт шинэчлэх болно гэсэн тайлбартай байх юм. Ингээд СХД-ийн Газрын албаны газар зохион байгуулагч Д.Пүрэвсүрэнгээс энэ талаар тодрууллаа.

-Танай байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй юм уу. Мягмар, пүрэв гаригт гадуур ажил, баасанд дотоод ажилтай гэчихэж?
-Цагийн хуваарьт саяхан өөрчлөлт оруулсан.
-Тэгэхээр дотоод ажлын өдөргүй болсон хэрэг үү?
-Тийм ээ.
-Газар зохион байгуулагч нарын хувьд гадуур явж хэмжилт хийх, газрын маргаан цэгцлэхээс өөр аргагүй гэдэг. Үүнийгээ хэрхэн зохицуулж байгаа бол?
-Манай газрын алба зургаан газар зохион байгуулагчтай. Мягмар, пүрэв гарагт өдөр цайны цаг хүртэл гадуурх ажлаа зохицуулаад 13:00 цагаас хойш иргэдийг хүлээн авч байгаа.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан