Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ

УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ

УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Манхан, Дарви сумын 1000 орчим иргэнд дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 6-ны хооронд шаардлагатай  тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Тус эмнэлгийн зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн төрөлжсөн мэргэшлийн 19 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг ажиллаж буй.
Мөн лабораториийн болон рентген шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ходоодны дуран, бамбай, хөх, хэвлийн ЭХО, эмэгтэйчүүдийн ПАП шинжилгээ, дотор, зүрх, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зэрэг нийт 7235 тохиолдлын оношилгоо шинжилгээ хийсэн байна.
Нүүдлийн эмнэлгийн гуравдугаар ээлжийн баг тавдугаар сарын 8-наас эхлэн Завхан аймагт ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан