Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийхээр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Путин Оросын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоноосоо хойш анх удаа гадаад улс оронд төрийн айлчлал хийж байна. Мөн жилийн хугацаанд гурав дахь удаагаа Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж буй.

Украины дайн эхэлснээс хойш Орос, Хятадын харилцаа илүү гүнзгийрсэн билээ. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын гол сэдэв УКраины дайн байх бөгөөд дараа нь Ойрхи Дорнод, тэр дундаа Газын хямралын талаар байр сууриа солилцох юм. Орос, Хятад улсууд стратегийн түншлэлээ шинэ түвшинд ахиулж, гадаад бодлогын уялдаа холбоог сайжруулах зорилготой гэж айлчлалынхаа өмнө Ерөнхийлөгч Путин Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Түүнчлэн төрийн тэргүүнүүд худалдаа, аюулгүй байдал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарна гэж мэдээлж байна. Үүнд аж үйлдвэр, өндөр технологи, сансар судлал, цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглах, хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүч зэрэг инновацийн салбарт хамтран ажиллахад анхаарал хандуулахаар төлөвлөж байна.

Энэ онд Орос, Хятад улсууд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа юм. Путин Бээжинд Ши ЖИньпинтэй уулзаж олон талын хамтын ажиллагааны олон тооны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн гала тоглолтыг үзэж сонирхсоныхоо дараа Оросын алс Дорнодтой хиллэдэг Харбин хотод зочилж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форумуудад оролцоно.

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан