Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Улсын эмнэлгүүд Польшид үйлдвэрлэсэн түргэний машинтай боллоо

Улсын эмнэлгүүд Польшид үйлдвэрлэсэн түргэний машинтай боллоо

Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн түргэн тусламжийн машины парк шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ сарын 20-ны өдөр Польшийн “Столарчик” компанийн үйлдвэрлэсэн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон 20 шинэ автомашиныг эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн түргэн тусламжийн 33 машин, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээ хийх зориулалттай хоёр, нийт 35 автомашиныг нийлүүлж байна.

Эдгээр машины эхний 20-ийг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Түргэн тусламжийн эдгээр машин нь зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон учраас яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд нэн чухал ач холбогдолтой. Мөн европ стандартынх учраас чанар, аюулгүй байдал талаас ямар нэг асуудал гарахгүй гэдгийг үйлдвэрлэгч тал ам бардам хэлж байгаа юм.

Үлдсэн 13 машинтай хамт ирж байгаа пикап загварын хоёр автомашин нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах таван нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийхэд ашиглах боломжтой аж.

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан