Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна

2-18 настай Монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Боловсролын ерөнхий газар, Орбис олон улсын байгууллага хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг сонгогдсон 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд Монгол улсын зорилтот сургуулийн сурагчдын дунд үзлэг зохион байгуулахад сурагчдын 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байв.

Төслийн хүрээнд хүүхдийн харааны эрүүл мэндийн чиглэлээр 50 жилийн турш ажиллаж байгаа Профессор, судлаач Брюс Мүүрийн сүүлийн 25-30 жилийн турш хүүхдийн насны онцлогийг харгалзан судалсан хараа шалгах аргачлалыг нэвтрүүлэн цэцэрлэг, сургуулийн бүлгийн болон анги удирдсан багш, эмч, нийгмийн ажилтнаар удирдуулан нүдний илрүүлэг үзлэгийг зохион байгуулж ESIS системд цахимаар бүртгэнэ.

Үүгээр ямар нэгэн асуудалтай илэрсэн хүүхдийг нэгдсэн эмнэлгийн нүдний мэргэжлийн эмчид илгээн нүдний шилээр хангах, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдад нүдний эрүүл мэндийн боловсрол олгох, нүдний эрүүл мэнд нь сурагчдын суралцах чадвар цаашлаад амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж үүнээс урьдчилан сэргийлэх арга аргачлалыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллана.

Хүүхдэд тогтмол цаг хугацаанд, давтамжтай урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгийг сургалтын байгууллагад суурилан хийх нь эрүүл мэндийн аливаа эрсдэлийг эрт үед нь илрүүлэх, учирч болзошгүй бэрхшээл, хүндрэлээс сэргийлэх, тэднийг бүрэн хамруулах, эмнэлэгт ачаалал үүсгэхгүй байх ач холбогдолтой юм.

Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, дүүргийн Боловсролын хэлтэс болон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, ажилтны туршлага, санал, санаачилгууд чухал юм.

 

 Хуваалцах

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан