Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
УДШ сонгуульд өрсөлдөх хүсэлтэй 1562 иргэнд лавлагаа олгожээ

Улсын дээд шүүх /УДШ/ 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 25-ны өдрийг дуустал хүлээн авч, хуульд заасан журмын дагуу олгох ажлыг зохион байгуулжээ.

Нийт 1562 иргэн 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ ирүүлж, давхардсан тоогоор нийт 1594 лавлагаа олгожээ. Үүнд,

  • Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөртэй эсэх лавлагааг 96 иргэнд
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолтоор төлбөртэй 42 иргэнд
  • “Иргэдийн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй” гэсэн лавлагааг давхардсан тоогоор 1456 иргэнд олгож ажиллажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, төлбөргүй гэсэн тодорхойлолтоо дахин ирүүлсэн 6, улс төрийн нам эвслээ өөрчлүүлэх хүсэлт 14, бусад шалтгаанаар 12 иргэн дахин лавлагаа авах хүсэлт ирүүлснийг холбогдох журмыг дагуу дахин олгосон байна.

Түүнчлэн 1594 лавлагаанаас албан бичгийн хэвлэмэл хуудсаар албажуулсан 49, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн И-Монголиа цахим системээр боловсруулан, хянуулж, тоон гарын үсгээр баталгаажуулсан 1545 лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд цахимаар бүрэн илгээжээ.

“Иргэдийн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх” лавлагааг Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 37 Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Үндэсний ба Олон Улсын арилжааны Арбитр, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн сан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын сангаас тус тус шүүлт хийлгэн, мэдээллийг нэгтгэн ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан