Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Б.Чинбат: Жолооч нар машинаар нүүрс тээвэрлэж, хил дээр хонох шаардлагагүй болсон

Нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг Шивээхүрэн боомтын төмөр зам ашиглалтад орлоо. Ингэснээр тус боомтоор машинаар нүүрс тээвэрлэн хил дээр дугаарлан хонодог байдлыг халж, хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ 10 сая тонноор нэмэгдэх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувийн хэвшил 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаагаараа онцлог.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН 48 ХУВИЙГ ГАРГАДАГ ШИВЭЭХҮРЭН БООМТЫН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

Шивээхүрэн-Сэхээ боомтын холбосон төмөр зам байхгүйгээс үүдэн нүүрсээ авто тээврээр тээвэрлэж, хилээр нэвтрүүлдэг байсан. Тэгвэл дээрх боомтыг холбосон 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ. Мөн тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдлүүллээ.

"Нарийн сухайт төмөр зам" ХХК-ийн захирал Б.Чинбат:

-Шивээхүрэн төмөр замын төсөл нь дэлгэмэл уртаар 19.2 км, өртөөний зам зам, дохиолол төвлөрүүлэлтийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, барилга, шилжүүлэн ачих байгууламж гэсэн цогц суурь бүтэц бөгөөд өнөөдрийн байдлаар төмөр зам, барилга байгууламжууд баригдсан, төсөл 3 дугаар улиралд бүрэн хэмжээнд дуусахаар байна.

Төмөр замын тээврийн үйл ажиллагааг эрхлэн явуулахад цогц бүтээн байгуулалт шаардлагатай юм. Үүнд

  • төмөр замын суурь бүтэц
  • өртөө
  • вагон депо
  • чингэлэг вогонд шилжүүлэн ачих терминал
  • чингэлэг ачигч техник үйлчилгээний байр
  • ажилчдын амрах технологийн байр
  • уурын зуух
  • худаг
  • цэвэр бохирын шугам сүлжээ
  • дохиолол холбоо
  • цахилгааны дэд станц цахилгаан дамжуулах шугам зэрэг уялдаа холбоо бүхий барилга байгууламж шаардлагатай бөгөөд нийт 269,5 тэрбум төгрөгний өртөгтэй юм.

Мөн энэхүү хөрөнгө оруулалтыг  “Нарийн сухайтын төмөр зам” ХХК нь “Өсөх Зоос” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Цагаан-Өвөлжөө” ХХК-тай хамтарсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан