Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Улаанбаатар хотод 1.5 сая цэцэг тарина

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг албаныхан мэдээллээ.

Энэ талаар мэдээллийг НЗДТГ-ын Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодруулахад, тэрбээр “Өнгөрсөн жил бид нийслэлийн хэмжээнд мөн тооны буюу 1.2 сая орчим цэцэг тарьсан. Энэ онд 1.5 сая цэцгийг зургадугаар сарын 10-н гэхэд тарихаар төлөвлөсөн. Бид ногоон байгууламжийн арчилгааг 25 аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран гүйцэтгэдэг. Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд гэрээний 30 хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийдэг. Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас массын цэцэг тарих ажлыг хийж гүйцэтгэдэг гэв.

Улаанбаатар хотын найман байршилд байгаа цэцгийн хийцлийг дүүргэх ажлууд хийж байна. Энэ жил 25 хийцлийг нэмнэ.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан